Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильямын санаачилгаар Лондоны төвд залуучууд, орон гэргүй хүмүүст зориулсан шууд утасны шугамыг нээсэн байна.
Центрпоинтод байрлах энэ төвд ирж, шууд утасны анхны дуудлагыг хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Мөн тэрбээр шууд утас ажиллуулах багийнхан, сайн дурынхантай уулзаж ярилцсан байна. Шинэ шууд утасны шугам нь 16-25 насны залуус болон орон гэргүй хүмүүст туслах анхны үнэ төлбөргүй шугам юм байна. Энэ хооронд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ханхүү Уильям гэргий Кейтийнхээ хамтаар ирэх гуравдугаар сард Францад айлчлахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл тархаад байна.