Суудлын автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины эд ангид хавчуулагджээ

Архивын зураг ашиглав

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага мэдээлэл ОБГ-т тавдугаар сарын 27-ны өдрийн 06:12 цагт ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган, иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49045