Улиастайн гүүрэн дээр хоёр автомашин мөргөлдөж 5 хүн гэмтсэн осол гарчээ


Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдсөн осол өнөөдөр (2024.05.27) 06:12 цагт гарчээ.

Ослын дуудлагаар  нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан.

Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49047