О.Амгаланбаатар: С.Баярцогт өөрийгөө жагсаалтын 9-рт бичсэн нь учиртай. Энэ тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол

Arslan.mn

Ардчилсан Намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа мэдээлэл өглөө. 

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн.  Тиймээс ч С.Баярцогт, Б.Хурц нарын ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй.

С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны билэгдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол.

Тиймээс ч ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг хазаарлаж байж Х.Тэмүүжинг оронд нь оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Ийм л уур амьсгалтай хурал болсон” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49050