Зугаалахаар явсан нэгдүгээр ангийн сурагчдын ХОЁР нь амиа алджээ

Arslan.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн  харамсалтай хэрэг гарсан байна.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Энэ сарын 28-ны 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажиллажээ.

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй нь хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан" гэдгийг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49133