Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз охиноо дайрч, амь насыг нь хохироосон ноцтой ХЭРЭГ гарчээ.
Тодруулбал, найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар хохирогч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэргийн холбогдогч Б-г цагдан хорьсон байна.
Энэ талаар цагдаагийн байгуулагаас тодруулахад "Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Б-г цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу цагдан хорьж, хэргийг мөрдөн шалгаж байгаа" гэв.