УИХ-ын чуулган "отгон" хуралдаанаа хийж байна
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд ажлаа сайн хий. Сонгууль дөхөхөөр гэнэт сэрсэн юм шиг зан гаргаж болохгүй. Одоо 21 хуулийн төсөл түүнтэй хамт өргөн барьж, боловсруулсан 113 хуулийн төслийг эцэслэн батална. Ингэсний дараагаар чуулганы хуралдаан завсарлах учиртай. Эцэслэн батлах санал хураалтыг байнгын хороод хуралдаж дуусаад, ирцийн шаардлага хангасан үед явуулахаар шийдвэрлэлээ." гэв.