Энэ удаагийн парламентаар хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах хамгийн сүүлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуулийн төслүүдийг өнөөдөр эцэслэн баталснаар чуулган завсарлана. Ингээд УИХ-ын сонгуулийн дараа хаалтаа хийх юм байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр 21 хууль түүнийг дагалдан боловсруулсан 92 хуулийн төсөл буюу нийт 113 хуулийн төслийг эцэслэн батална. Тэгж байж энэ чуулган хаалтаа хийнэ" гэв.