Иргэн: Чи өнөөдрийн баатар байж чадлаа, маш их баярлалаа

Arslan.mn
Нэгэн иргэн цахим хуудаснаа цагдаа  болон онцгой байдлын алба хаагчдад "Талархал"-аа илэрхийлжээ. Тэрбээр "СБД-ын Замын цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхтогоо танд маш их баярлаж талархснаа ээж охин хоёрын өмнөөс илэрхийлж байна. Амьдралд тань хамгийн сайхан бүхний дээдийг хүсье залуу минь. Чи өнөөдрийн баатар байж чадлаа.

Мөн  аврах албаны 105-р ангийн   аврагч залуустаа маш их баярлалаа. Үнэхээр  бусдын төлөө зүрх сэтгэлтэй, хүн чанартай, ажилдаа чадварлаг ийм сайхан залуучууд  Монголд маань олон байдгийг өөрт тохиолдсон үйл явдлаас  мэдэж мэдэрч авлаа." гэжээ. 

Мөн тэрбээр "Ийм нэгэн адал явдал боллоо. Манай хаалгыг маш хүчтэй тогшлоо. Онгойлготол хажуу айлын эмэгтэй маш их сандарсан байдлаар тусламж гуйлаа. 10-хан сартай охин нь соруултай савны төмөр таглааны нүхэнд эрхий хуруугаа хийгээд гацаачихсан байна. Эмэгтэй сандрахдаа  салгах гэж оролдоод бүүр аймаар болгожээ.  Манай нөхөр сандарч ороод салгах гэтэл ямар ч нэмэргүй, хуруу нь хөхөрч томроод аймаар болсон. Тэгээд хэсэг оролдоод болохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй гэж байна. Онцгой байдлын аврах анги руу өөрсдөө оч гэлээ.  Манай хүн маргааш ходоодоо дурандуулах гээд клизм тавьсан учраас би ээж охин 2-ыг аваад давхилаа. Гараад л битүү түгжрээ. Хамаг булчин чангараад харахаар л аймаар. Сандарсандаа осол аваар хийчих вий гэж бодоод ойрхон байдаг найзыхаа нөхрийг хурдан гараад ир гэж дуудаад жолоогоо шилжүүлээд хэсэг явлаа. Бүтдэггүй зам бив битүү байна.  Тэгээд түгжрээд зогсож байхдаа миний толгойд цагдаагаас  тусламж гуйх санаа төрөөд шууд л цагдаа дээр гүйж очоод учраа хэллээ. Тэгтэл цагдаа залуу хүүхдийг хараад  шууд л эрээн машин гээд гүйлээ. Гэвч эрээн машин олдсонгүй бололтой миний машиныг  бариад  явъя л гэж байна.

Станц утас хоёроороо ээлжлээд л яриад л  уулзвар болгоны замыг татуулаад маш хурдан зорьсон газраа ирлээ. Ёстой л нялх хүүхдийн заяа түшсэн байх... Сайн аав, мундаг хүн чанартай цагдаа таарлаа гэж бодоостой.

Машинаас буугаад хүүхэд ээж 2-ыг дагуулаад ортол Онцгой байдлын аврах албаны залуус бүгд  л угтаж  аваад нөгөө хүүхэд үү гээд л...Үнэхээр  мундаг залуучууд хүний төлөө ажилладаг юм байна гэж өөрийн эрхгүй огшиж сайхан мэдрэмж авлаа.

За тэгээд бараг 10-аад залуус бөөгнөрөөд багаж, бусад зүйлсээ бэлдээд хөөрхөн Baby shark тавьж байгаад нөгөө гайхал төмөр тагийг эвтэйхэн ээлжилж хайч бахь зэргийг ашиглаад хүүхдийг ч уйлуулахгүйгээр салгаад авчихдаг шүү.  Ямар их баярлав аа,  ганцаараа алга ташаад л, Ёстой мундаг" хэмээжээ. 
Arslan.mn

Ээжүүдэд Сэрэмжлүүлэг!!!

Соруултай шилэн шэйкны аяганы  нүхтэй төмөр таг маш аюултай юм байна шүү.  Тэр нүх нь яг хүүхдийн хуруу ороод гацах хэмжээний зайтай байдаг юм байна. Ер нь хүүхдийн хуруу ордог нүхтэй тоглоом зэргийг битгий авч өгч байгаарай. /2022.10.20/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49313