Ж.Ганбаатар: Би сонгогчдынхоо захиж хэлсэн зүйлийг мөрдлөг болгон ажилладаг

Arslan.mn

УИХ-ын сонгуульд МАН-аас 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар, Х.Ганхуяг нарын сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Тэгвэл ээр дэвшигч Ж.Ганбаатарын иргэдтэй уулзах уулзалт хоёр дахь өдрөө буюу өнөөдөр Төмөр замын бүсийн хороодоор эхэллээ.

Arslan.mnЭнэ үеэр Ж.Ганбаатар "Ажил, амьдралын анхны гараа Баянгол дүүргийнхээ иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулж, 2 парламент дамнан ажилласан ажлын үр дүнгээ дүгнүүлэхээр 2024 оны ээлжит сонгуульд унаган дүүрэгтээ дахин нэр дэвшсэн.

УИХ-д Баянгол дүүргээс хоёр удаа сонгогдсон. Баянгол дүүргийн иргэд маань төрийн мөнгөнд битгий гар дүрээрэй, тендерт битгий оролцоорой, хулгайгаас хол яваарай хэмээн захидаг. Тиймдээ ч би сонгогчдынхоо захиж хэлсэн зүйлийг мөрдлөг болгон ажилладаг. Найман жил УИХ-д сонгогдож, ажиллалаа. Ямар ч байсан төрийн мөнгөнд гар хүрдэггүй ёс зүйтэй байхыг хичээдэг.

Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн зөрүүг арилгахыг хичээлээ. Мөн анх удаа нүүрсээ биржээр зарсны үр дүнд төсөв ашигтай гарлаа. Үүний үр дүнд төрийн албаны цалинг нэмсэн.

Эргээд ирэх нүүртэй, хийсэн хүрсэн амжилттай байгаагаа иргэд сонгогчиддоо тайлагнан таниулж, санал үгийг нь сонсохоор Иргэдийн уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. 

Хуулиа сахиж, бусдыг хүндэтгэж, иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж шударга, хариуцлагатайгаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцохоо манай баг илэрхийлж, бас уриалж байна. " гэв

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49329