Нэр дэвшигч Х.Жангабыл иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Бугат сумаас эхлүүллээ

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын сонгуулийн сурталчилгааны нээлт өчигдөр боллоо.  Баруун бүсийн эл тойрогт нэр дэвшигчид 3 мандатын төлөө өрсөлдөх юм.  

Тус тойрогт МАН-аас  Эрчим хүчний сайдын зөвлөх Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөгжлийн банкны дэд захирал асан З.Батырбек нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Тэгвэл нэр дэвшигч Х.Жангабыл нар иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа өнөөдөр тус аймгийн Бугат сумаас эхлүүллээ.

Сумын иргэд, сонгогчидтой уулзалт хийж, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого – Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Мөрийн хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтлах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулах, залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлэх ажлууд тус тус тусгасан талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Жангабыл  Монгол Ардын Намаас дэвшүүлж буй Мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас гадна  шударгаар өрсөлдөж, бодлогын, шийдлийн өрсөлдөөнийг өрнүүлэхээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр  иргэд нэр дэвшигчдэд санал бодлоо илэрхийлэхээс гадна тэдэнд захиас, даалгавар олныг дайлаа. 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49330