Гарын доорх цөөхөн орц ашиглаад л амтат салат хийж сурмаар байна уу? Энгийн талхыг шараад олон төрлийн амтат ногоотой хольж хийсэн салахын аргагүй салатны жорыг хүргэж байна.
-

Улаан лооль болон гахайн утсан махыг урт нарийн хэрчиж бэлтгэнэ. Гахайн утсан мах байхгүй бол утсан хиам ашиглаж болно.
-

Ингээд моццарила болон готтеж бяслагийн аль дуртайгаа сонгож жижиглэн үрж хийнэ. Салатанд тохиромжтой бүхий л төрлийн бяслагийг хэрэглэж болноВ
-

Ингээд давс, хар перц, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, яншуй болон майнозоор амтлаад сайтар хутгана.

-
Талхны хатуу захыг хэрчиж салгаад зөөлөн хэсгийг куб болгон жижиглэн хэрчээд сайтар халаасан хуурай хайруулын тавган дээр хийж бор шаргал болж хатууртал нь шараад галаас гаргана. Сайтар хөргөөрэй.
-
5

Ингээд шарсан талхыг салатны амталсан ногоотой сайтар хольж хутгаад л амтат салат бэлэн боллоо.
















