ХОМ: 26 компанид хувь эзэмшиж буй Ч.Номин 59 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нэр дэвшигчдийг ТЭРГҮҮЛЛЭЭ

Arslan.mn

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч 1,336 иргэний хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 11-р тойрог болох Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, Соёлын сайд Ч.Номин хамгийн их буюу нийт 59 тэрбум төгрөгийн хөрөнгөөр намын нэр дэвшигчдийг тэргүүлж байна. 

Түүний өөрийн орлого 245,349 сая төгрөг. Харин гэр бүлийн нийт орлого нь 1 тэрбум төгрөг байна.

  • Орлого: 245 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 1 тэрбум төгрөг 
  • Орон сууц барилга байгууламж: 17,2 тэрбум төгрөг  / нийтийн 8 орон сууц /
  • Үйлчилгээний зориулалттай барилга байгууламж- 6
  • Тээврийн хэрэгсэл: 1.1 тэрбум төгрөг / Toyota, Alphart, Nissan, Patrol ,Mercedes Benz, G 55 AMG, Toyota Land Cruiser 80 /
  • Мал аж ахуй: 0
  • Газар: 13 сая төгрөг 
  • Үнэт эдлэл: 750 сая төгрөг
  • Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 1.7 тэрбум төгрөг
  • Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж- 875 сая төгрөг
  • Бэлэн мөнгө- 3.3 тэрбум төгрөг
  • Авлага- 24 тэрбум төгрөг
  • Зээлийн үлдэгдэл- 3.1 тэрбум төгрөг

Мөн   Ч.Номин  нь нийт   26   компани эзэмшдэг бөгөөд 10-аас дээш хувь эзэмшиж буй 14 компани, нөхөрлөл хоршоо байгаагаас 3-ыг 100% эзэмшиж байна.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Эрдэнэс таван толгой ХК, монимэйшн ХХК, Ори Студиос ХХК, Арри Монгол ХХК, Скинни ХХК, Воркшоп ХХК, Веп Энтертайнмент ХХК, Ай Ти Би консалтинг ХХК, Монголын телевизүүдийн Чуулган Бусад, Хорин Мянган зүрх сан Бусад, Ард даатгал ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Эрдэнэс таван толгой Бусад, Ард даатгал ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард кредит ХК, Номсис ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад, скинни констракш ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Крипто үндэстэн ХХК, Крипто үндэстэн ХХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Түмэн шувуут ХК, Монос хүнс ХК, Пресс Цэнтр Эм Эн ХХК, Цахим сэтгүүл зүйг дэмжих төв ТББ Бусад /Эзэмших хувь 0.02-100 хувь хүртэл/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49375