АТГ-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй ил болгожээ.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт "Үнэн ба Зөв" намаас нэр дэвшигч А.Отонбаатарын өөрийн орлого 2020 онд 115 сая байсан бол 2023 оны байдлаар 125 сая болж өсжээ. Мөн гэр бүлийн гэр бүлийн орлого нь 114 саяас 300 сая болсон байна.
- Өөрийн орлого: 125 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 300 сая төгрөг
- Нийтийн орон сууц : 554 сая төгрөг
- Үйлчилгээний зориулалттай : 1
- Тээврийн хэрэгсэл: 300 сая төгрөг / Toyota, Harrier- 1, Toyota, Harrier- 1, Toyota, Crown- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1, Суудлын жижиг машин,Toyota, Prius- 1/
- Мал, аж ахуй: 149 сая төгрөг / хонь -300, Адуу-43, Үхэр-39/
- Үнэт эдлэл: 180 сая төгрөг.
- Хадгаламж: 14 сая төгрөг