АТГ-аас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй ил болгожээ.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Батмөнхийн Батцэцэгийн өөрийн орлого 2019 онд 202 онд сая байсан бол 2023 онд 392 сая болж, 192 саяар нэмэгджээ.
Мөн гэр бүлийн орлого дөрвөн жилийн өмнө 146 сая төгрөг байсан бол 2023 онд 366 сая болж нэмэгджээ.
- Өөрийн орлого: 392 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 366 сая төгрөг
- Нийтийн орон сууц- 76 сая төгрөг
- Мал аж ахуй- 30 сая төгрөг
- Үнэт эдлэл- 107 сая төгрөг
- Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 166 сая төгрөг
- Зээл- 208 сая төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Мөнхийн үсэг ХХК /52 хувь/, Монголын үнэт цаас хэвлэл ХХК /52 хувь/, Азхур ХХК /45 хувь/, Экопак монгол ХХК /52 хувь/, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, Эко цаас ХХК /50 хувь/, Батар Интернейшнл ХХК /100 хувь/