“Saikou auto“ өдөрлөг 100 гаруй авто сэлбэгийн худалдаа үйлчилгээ эрхлэгч компаниуд оролцлоо

Arslan.mn

Япон Монголын төвд Японы томоохон 7 сэлбэг үйлдвэрлэгчид  "Эн Ти Би Чандмань дистрибьютер монголия" компанитай хамтран өнөөдөр /2024.06.14/  "Saikou auto" өдөрлөг, семинар зохион байгууллаа.

Уулзалт, сургалтаар япон машинд япон сэлбэг хэрэглэхийн гол шалтгаан болоод үйлдвэрийн танилцуулга бодит  мэдээллийг хүргэсэн гэдгээр онцлогтой боллоо. Тус өдөрлөгт 100 гаруй авто сэлбэгийн худалдаа үйлчилгээ эрхлэгч компаниуд оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр Япон улсын "Санко трейдинг корпорац"  захирал Такаши Сасай "Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой Япон улсын 7 үйлдвэрлэгчийг дагуулж ирсэн. Манай өөрийн компани Японы авто машин үйлдвэрлэгч компаниудын бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг худалдааны компани байгаа юм. Энэ чиглэлээр 40 жил гаруй ажилласан." гэдгээ онцлов.

“Монголдоо чанартай сэлбэг бүтээгдэхүүн оруулж хамтдаа хөгжье“

Arslan.mn

"ЭнТиБи Чандмань Дистербюшн Монголиа" ХХК-ийн захирал Н.Батчулуун " "Saikou auto" өдөрлөгт япон машины сэлбэг үйлдвэрлэгчид  Монголд ирж семинар зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Осол аваар, аюулгүй байдал, стандарт чухал учраас  энэ удаагийн өдөрлөгийг "Япон машинд яагаад япон сэлбэг тавих"  уриатай зохион байгуулж байна.

Бидний зүгээс салбартаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанитай өрсөлдөх биш хамтран ажиллах, монголдоо чанартай сэлбэг бүтээгдэхүүн оруулж "хамтдаа хөгжье", "Хамтдаа оруулж ирье" гэсэн зорилготой өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Хямд найдвартай сэлбэг нийлүүлэх нь бидний зорилго юм. " гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49391