Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого олно

Arslan.mn
Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 100 сая ам.долларын нэмэлт орлого
олох боломжтой

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр “Эрдэнэт” ТӨҮГ-аас 6000 мянган тн зэсийн баяжмалыг сар хүрэхгүй хугацаанд хоёр удаагийн биржийн худалдаанд оруулж, арилжаалаад байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын анхны биржийн арилжааг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд явуулсан юм. Харин өнгөрсөн сарын 28-нд хоёр дахь арилжааг явуулж 3000 тн зэсийн баяжмалын худалдан авагчаар АНУ-ын компани тодорсноор нийт 16 сая ам.долларын орлого олоод байна.

Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 1.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Биржийн хуулийг хэрэгжүүлснээр зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлийн ханшаас үл хамаарахгүйгээр шууд гэрээний дүнгээр борлуулдаг явдлыг үе шаттайгаар таслан зогсоож, нээлттэй ил тод арилжаа явуулах боломж бүрдэж эхэлснийг 1.2 сая ам.долларын нэмэлт орлого харуулж байгаа юм. “Эрдэнэт” ТӨҮГ жилд 600 гаруй мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэж тооцвол дараа, дараагийн биржийн арилжаанаас олох нэмэлт орлогын хэмжээ 100 сая орчим ам.долларт хүрэх урьдчилсан тооцоололтой байна.

Энэ талаар Биржийн арилжааны Ажлын хэсгийн ахлагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Биржийн тухай хуулийг батлуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзаж, нэгэн хүсэлтийг илэрхийлсэн. Тэрбээр хуулийг батлуулж, ажлын хэсгийг гардан хариуцаж байгаа хүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг ойрын хугацаанд биржээр худалдаалах боломжтой эсэхийг сайдын хувиар судалж үзэхийг хүссэн. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч нарын ард “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал холбоотой явж ирсэн асуудалд биржийн арилжаагаар нэгмөсөн цэг тавих шаардлага үүссэн” гэсэн юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49392