Өвөрхангай аймгийн Сант сумын засаг дарга бөгөөд АН-ын дарга бусдын гарт амиа алджээ
Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө “Сант суманд гадны нөлөөтэй хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сант сумын Ардчилсан намын дарга Б нь гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.