Зүрх, судасны өвчлөлтэй хүмүүс гадил жимснээс татгалзах хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Гадилын зөөлөн эд нь биеэс их хэмжээний шингэн хөөхөд нөлөөлдөг байна. Харин гадилыг хэт их хэрэглэвэл цус өтгөрөхөд хүрдэг аж. Ялангуяа, зүрхний өвчнөөр шаналж буй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв та зүрхний шигдээс болсон эсвэл цус харваж байсан бол гадил идэхээс татгалзах хэрэгтэй. Хүүхдүүдэд ч гэсэн төдийлөн тохиромжтой жимс биш юм. Гурав хүртэлх насны хүүхдийн хоол боловсруулах эрхтэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас гадилыг сайн шингээж чаддаггүй.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ