Монгол Улсын парламентын танхим анх удаагаа хамгийн олон буюу 126 гишүүнтэй болж, анхдугаар чуулганаа хуралдуулаад буй.
Шинээр бүрдсэн танхимын спикерээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан томилогдсон. Харин УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сонгожээ. Ингэснээр Монгол Ардан Нам/МАН/, Ардчилсан Нам/АН/-ын төлөөлөл чуулганы хуралдааныг удирдахаар болж байна.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг дахин сонгожээ.