УИХ-ын гишүүд өчигдөр төр, түмнийхээ төлөө ажиллах тангаргаа өргөсөн. Тэдний дотор МУГЖ Л.Чаминчулууны төрсөн хүү Б.Баярбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Б.Баярбаатар нь МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болсон юм.
Тэгвэл МУГЖ Л.Чаминчулуун өөрийн цахим хуудсандаа "Хүү минь, төр түшилцэх алба хүндтэйч,өндөр хариуцлагатайг, мартаж хэзээч болохгүй!!" хэмээн нийтэлжээ.