УИХ-ын 2 дугаар тойрогт хүч үзсэн хэдий ч өвдөг шороодсон Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ.
ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн тэрбээр Засгийн газрын гишүүнээр таван удаа томилогдон ажиллаж байсан бол УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажилласан юм.