МАН, АН, ХҮН гурав нийлж Засгийг газар байгуулах зорилготой ажлын хэсэг байгуулах болсон талаар яриа хөврөөд эхлэв.
АН-ыг хүчтэй сөрөг хүчин бай гэж сонготол тэд МАН-д ХҮН-тай хамт гүйгээд орчихов.
Албан тушаал,өөрийнх нь эрх ашгийн дэргэд ард түмний сонголт юу ч биш гэдгийг Л.Гантөмөр дахиад л батлав. Сөрөг хүчин байхгүй, эрх мэдлийн хэт төвлөрөл юунд хүргэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн. Гэвч Л.Гантөмөр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхийн оронд МАН-тай хамтрахаар болж, мануухайн үүргийг дахин гүйцэтгэхээр болчих шиг...