Б.Цэрэн ХУД-ийн, Ж.Сандагсүрэн СХД-ийн дарга болох уу...

Arslan.mn

УИХ-ын ээлжит сонгуулиар дүүргийн дарга нар хүчээ сорьж, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар гишүүдээр сонгогдсон юм. Тэгвэл тэдний оронд шинээр дарга томилох шаардлага үүсээд байна.

Одоогоор дээрх дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцэх хурлыг хараахан товлоогүй байгаа ч горилогчид тодорч эхэлжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргад орлогч Б.Цэрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар орлогч Д.Отгонбаатар, М.Алтангэрэл нарын нэр яригдаад эхэллээ. 

Гуравхан сарын дараа орон нутгийн сонгууль болох тул дээрх дүүргүүдийн Засаг дарга нарыг яаралтай томилох шаардлага ч байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49664