Элсэлтийн шалгалт орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ

Arslan.mn

Элсэлтийн шалгалт өнөөдрөөс улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/
  2. Суудлын хуваарь /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
  3. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  4. Иргэний үнэмлэх Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Шалгалтын хуваарь:

Шалгалт авах огноо Цаг  Хичээл

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт
10:00-11:20   Түүх 
14:00-15:20 Англи хэл 
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт  10:00-11:40 Хими 
13:00-14:20  Газарзүй
16:30-17:50  Нийгэм судлал 
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт  10:00-11:20 Биологи 
14:00-15:40 Математик 
Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49666