Монгол Улс есөн жилийн дараа дундаас дээш орлоготой улсуудын эгнээнд багтлаа

Arslan.mn

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг улс орнуудын эдийн засгийн ангилалд Монгол улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтлаа.

Учир нь, 2023 онд манай улсын ДНБ долоо, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 16 хувиар өсөж 4950 доллар болсон нь гол нөлөөг үзүүлж ангилал ахижээ. Үндэсний нийт орлого гэдэг нь улс орнуудын ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаадад байгаа иргэд, ААН-ийн буюу гадаад эдийн засгаас олсон орлогыг нэмж, харьяат бус иргэд, байгууллагын орлогыг хасаж тооцохыг хэлдэг байна.

Дэлхийн банк энэ аргаар гишүүн 189 улсаасаа гадна нэмэлтээр 29 улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг тооцож өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэсэн дөрвөн бүлэгт эрэмбэлдэг. Монгол улс 2015 оноос хойш дунджаас доош орлоготой улсын жагсаалтад багтаж ирсэн бөгөөд түүхэндээ нэг удаа буюу 2014 онд дунджаас дээш орлоготой улс болж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49670