Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг өмнөх оны эхний зургаан сарынхтай харьцуулахад 6.8%-аар өсжээ

Arslan.mn

Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 66 хувь нь 18-30 насныхан, 26.5 хувь нь 31-44, 5 хувь нь 45-аас дээш, 2.5 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 84 хувь нь эрэгтэй, 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.9 хувь нь нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. 

Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн байна гэж УПЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49686