АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав

Arslan.mn

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд өнөөдөр хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна. 

Энэхүү шийдвэрийг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэнэ. 

Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад  "Энэ асуудал одоогоор тодорхойгүй байна. Эхний ээлжид МАН-тай хамтрах эсэхээ шийдлээ. Мөн зарим гишүүнийг сайдаар томилохоор тохирсон мэтээр мэдээлж байгаа. Энэ ч мөн адил тодорхой болоогүй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
49692