Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд өнөөдөр хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.
Энэхүү шийдвэрийг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэнэ.
Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Энэ асуудал одоогоор тодорхойгүй байна. Эхний ээлжид МАН-тай хамтрах эсэхээ шийдлээ. Мөн зарим гишүүнийг сайдаар томилохоор тохирсон мэтээр мэдээлж байгаа. Энэ ч мөн адил тодорхой болоогүй байна" гэлээ.
ФОТО