“Чингисийн хүүхдүүд” кино 90 дэх удаагийн Оскарт өрсөлдөх эрхээ авлаа

Хурдан морины унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан байна.

Arslan.mn

Энэ талаар тус киноны уран бүтээлчид маргааш буюу 2017 оны аравдугаар сарын 10-нд Театрын музейд хэвлэлийн бага хурал хийх ажээ. Энэхүү киног “Монгол фильм” группийн Д.Золбаяр найруулж ерөнхий зураглаачаар нь Д.Ангараг нар ажиллажээ.

Сонирхуулахад, “Чингисийн хүүхдүүд” киноны эмэгтэй туслах дүрд Холливудын ирээдүйн од Бритни Бэлт тогложээ. Тэрбээр хамгийн сүүлд “Ээжүүдийн өдөр” хэмээх Америкт 2016 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн кинонд тоглосон, авьяаслаг жүжигчин юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4993