Жолооч та өвлийн бэлтгэлээ хангаж зуны дугуйгаа солиорой

Жолооч та өвлийн бэлтгэлээ хангаж зуны дугуйгаа солиорой Arslan.mn

Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдогийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна.

Хальтиргаатай нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Замын хальтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй.

Өвлийн улирал нэгэнт хаяанд ирсэн энэ үед хүн бүр дулаан хувцсандаа орж, байр саваа дулаалж, өвлийн хоол хүнсээ бэлддэг билээ. Түүнээс гадна хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ болох машиныхаа дугуйг амь нас, аюулгүй байдлаа хамгаалахын тулд солих шаардлага гардаг нь нууц биш юм. Өвлийн хальтиргаа гулгаа ихтэй үед машиныхаа дугуйг солихгүй бол аваар осол гарах, гэмтэж бэртэх аюултай байдаг бөгөөд төдий чинээ ач холбогдол өгч, ямар чанартай, аль улсад үйлдвэрлэсэн гэдгээс нь шалтгаалж машиныхаа дугуйг сонгох хэрэгтэй байдаг ажээ.

1. Дугуй нь явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах, дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх, автомашины тогтворжилтыг сайжруулах, туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг үүрэгтэй учир, дугуйг улиралд нь тохируулж цаг алдахгүй сольж байх нь хамгийн зөв юм.
2. Ерөнхийдөө автомашины хувьд "Winter Tires" (S) буюу өвлийн, "All Season" (M+S) буюу бүх улиралд явахад тохиромжтой, "Summer Tires" (М) буюу зуны улирлын гэсэн 3 төрлийн дугуйнууд байдаг бөгөөд дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах хэрэгтэй. Хамгийн чухал нь өвлийн улиралд зориулсан М+S (Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг) гэсэн тэмдэглэгээтэй дугуйг сонгох хэрэгтэй.
3. M+S тэмдгээс гадна, цасан ширхэгийн тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй цэвэр өвлийн дугуй юм. Мөн ганц тэмдэглэгээ гэлтгүй тухайн дугуй нь хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн эсэх нь мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлөх бөгөөд зөөлөн байх тусам халтирах магадлал бага гэсэн үг. Тэгэхээр та өвлийн улирал M+S болон цасан ширхэгийн тэмдэгтэй дугуйг сонгож байхыг зөвлөе.
4. Мөн хөдөө их явдаг хүмүүс дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь ирээдүйн эрсдэлээс урдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэ гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг байна.
5. Дугуйг буруу ашиглах, дугуйн гүйлтийн нормыг их хэмжээгээр хэтрүүлэх, техник үйлчилгээ, засварыг цаг тухайд нь хийхгүй байх, жолоочийн ур чадвар муу зэргээс шалтгаалж дугуй хурдан элэгддэг гэдгийг анхаараарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5018