“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аян эхэллээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын залуучуудын холбоо, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хамтран “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аянг эхлүүллээ. Энэхүү аяны нээлт Монгол улсын боловсролын их сургуульд боллоо.

Энэхүү аяны хүрээнд ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Залуучуудын өнөөгийн байдал ба хорт зуршлаас урьдчилан сэргийлэх”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний ЭША С.Гэрэлмаа “Эрүүл мэнд нөхөн үржихүйн талаар илтгэл тавьж, оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалан хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг өгсөн юм.

Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийн түвшинг тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн идэвхи оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр тооцон гаргадаг билээ. Эдгээр таван үзүүлэлтээс монгол залуучуудын хувьд эрүүл мэндийн асуудал их тулгамдаж байгаа бөгөөд энэ нь залуучуудын өрсөлдөх чадварт ихээхэн нөлөө үзүүлж байна.

Энэ нь манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй холбоотой аж. Мөн гэр бүлийн өртөгсдийн 57.2 хувь нь, гэмт хэргийн хохирогчдын 50 хувь, осол гэмтэл, хордлого, гадны нөлөөнөөс нас барагсдын 57.3, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувь нь15-24 хүртэлх насны залуучууд эзлэж байна. Иймд залуучуудад амьдралын эрүүл дадал хэв маягийг хэвшүүлэх нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагааг аяны хүрээнд зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5021