Агаарын чанарын албаны өнөөдрийн 08.00 цагийн мэдээгээр Толгойт (АЧИ 231), Телевиз (АЧИ 179), Баруун дөрвөн зам (АЧИ 202), Бөхийн өргөө (АЧИ 174) орчимд бага зэргийн бохирдолтой байна.
Нисэх, 100 айл, Баянхошуу орчимд хэвийн, Амгалан орчмын агаар цэвэр гэсэн үзүүлэлттэй байгаа юм.
Агаарын чанарын индекс 101-250 хооронд байхад бага зэргийн бохирдолтой гэх бөгөөд зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Харин 500-аас дээш болсон тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг бөгөөд энэ үед иргэд гадуур гарахгүй байхыг олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөдөг.