
Өчигдөр орой Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, НИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. НИХТ-ын төлөөлөгчдийн 45 мандаттай байгаа бөгөөд МАН-аас дараах 45 нэр дэвшигчийг зарлаад байна.
Хамгийн сонирхолтой нь нэр дэвшигчдийн дунд "газрын наймаачин" гэгддэг М.Энхболдын охин багтсан нь олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, М.Энхболдын охин Хулан дахин Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээ болжээ.
Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д нэр дэвшиж, хамгийн их саналыг буюу 1,543 хүний санал авч, тойрогтоо ялалт байгуулсан байдаг.






































