Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.09.04/ 08.00 цагаас эхлэн хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар
- Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар
- “Шинэ хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.