ШУУРХАЙ : Машин дотроо хүн шатааж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ

Arslan.mn

Энэ оны есдүгээр сарын 01-ний шөнийн 01:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50295