Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Халхын голын ялалтын 85 жилийн ойд оролцсон Оросын Ерөнхийлөгчийг хүндэтгэлийн хүлээн авалт дээр утсан яргай загасны рулет, далайн хавчны зутан шөл, үхрийн грилльдэж давтсан цул мах, манго жимсний панна-котта зэргээр дайлжээ.
В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлан төрийн тэргүүн У.Хүрэлсүхтэй хэлэлцээр хийсэн юм.
Хэлэлцээрийн төгсгөлд Путин Монголын Ерөнхийлөгчийг ирэх аравдугаар сард Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад урилаа.
Мөн хэлэлцээр, хүндэтгэлийн арга хэмжээний дараа хоёр орны удирдагчид Зөвлөлтийн маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Эх сурвалж: Рамблер Новости