Хоёрдугаар сарын 15-нд Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн олон улсын өдөр (International Childhood Cancer Day) хэмээн энэ асуудалд олны анхаарлыг хандуулж байдаг.
Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олон улсын холбоо (ICCCPO) энэ өдрийг санаачлан 2001 оноос хуанлид оруулжээ. Өнөөдөр энэ өдөр Хүүхдийн онкологийн олон улсын нийгэмлэгийн ивээл дор дэлхийн 40 гаруй орнуудад зохион байгуулагдаж байна. Энэ аймшигт өвчинтэй тэмцэх гол арга нь цаг алдалгүй гаргасан оношилгоо юм. Хэрэв хүүхдийн хорт хавдар нэг ба хоёрдугаар үедээ оношлогдсон бол бүрэн эдгэрдэг байна.