МБШ Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн. Энэ бодлогын хүрээнд Тэргүүн хамба лам Д.Жавзандорж гавж Д.Лувсанжамц ламыг МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, батламжийг гардууллаа.
Гавж Д.Лувсанжамц нь АНУ-ын Виржиниа мужид Монголын Буддын шашин соёлын төвийг 2020 онд үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа билээ.