Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаан дахь гишүүдийн ирцийн мэдээллийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс ил болголоо.
Тухайлбал, ээлжит бус чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Батлут нэрлэгдэж байна. Тэрбээр нийт 7 хуралдаанд оролцох ёстойгоос хүндэтгэх шалтгаангүйгээр 4 удаа тасалсан байна.
Түүний хувьд УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа билээ.