192-р цэцэрлэгийн эрхлэгч: Хүүхдүүдэд 7 хоногийн турш муудсан, өмхий махаар хоол хийж өгсөн нярав, тогооч нарт хариуцлага ярина

Arslan.mn

СХД-ийн 192-р цэцэрлэг хүүхдүүдэд долоо хоногийн турш муудсан, өмхий махаар хоол хийж өгчээ. Хүүхдүүдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн талаар мэдээллийг  "NTV" тодруулга мэдээллээр хүргэлээ.

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай эцэг, эхчүүд уулзаж мэдээлэл авахад цэцэрлэгийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

СХД-ийн 192-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Саранмандах " Ямар ч байсан энэ асуудлыг таслан зогсоож, шуурхай арга хэмжээ авсан. Хариуцсан албаны ажилтнуудад хариуцлага тооцно. Өнөөдөр цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Гэрээт байгууллагатай хамтран ажилладаг. Цэцэрлэгийн хоол хүнсийг нярав хүлээн авч, тогооч нар хоолыг хийх үүрэгтэй. Цаашид хариуцлага тооцно. Харин надад хариуцлага тооцвол тооц." гэсэн хариу тайлбар өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50414