Б.Далай: Хүүхдээ харшилтай гээд нийгмээс тусгаарлах, хэт цэвэр орчныг бий болгох нь харшилд өртөмтгий болгодог

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Уушги харшил судлалын төвийн их эмч Б.Далайгаас харшлын өвчний талаар тодрууллаа. 

Харшлын өвчин нь удамшлын өвчин биш. Харин удамших хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл аав, ээж нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал бий.

Тэгэхдээ харшилтай болох эсэх нь тухайн хүнээс шууд буюу амьдралын хэв маяг, амьдарч буй орчин, ажлын нөхцөл, хооллолтын байдал зэргээс хамаардаг. 

Харшлын өвчин нь ард иргэдийн дунд түгээмэл тохиолддог өвчин учраас иргэд дур мэдэн эмчилгээ хийх нь маш их байдаг. Иргэд голионы гэдэс залгивал сайн гээд залгичихдаг. Гэтэл цэвэр ургамлаар хооллодог голионы гэдсийг сорох үед ургамлын харшилтай хүний харшлыг улам сэдрээх, амь насанд нь заналхийлэх аюултай.

Тэрнээс гадна янз бүрийн давс хэрэглэх, гармоны эм хэрэглэх тохиолдол маш их байдаг. Үүнээс болоод харшлаа хүндрүүлэх тохиолдол ч цөөнгүй. Гармон эмчилгээ нь маш их гаж нөлөөтэй. Эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд бусад эрхтэнд гаж нөлөөг үзүүлдэг. 

Зарим эцэг, эхчүүд хүүхдээ харшилтай гээд нийгмээс тусгаарлах, хэт цэвэр орчныг бий болгоод байдаг. Өөрөөр хэлбэл дархлааны хийх ажлыг үгүй хийгээд байдаг. Хүний дархлаа ямар нэгэн өвчин үүсгэгч биед орж ирэхэд ажиллаад өвчин үүсгэгч нян, вактерыг устгах үүрэгтэй. Тэгтэл хэтэрхий цэвэрхэн орчин бий болсноор энэ дархлааны эс ажиллахаа больж эхэлдэг. Түүнээс үүдэж хүүхэд улам харшилд өртөмтгий болж эхэлдэг. 

Хүүхдийг багаас нь байгальтай ойрхон байлгах, цэцэрлэгт явуулах, хүүхдүүдтэй тоглуулах хэрэгтэй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50424