Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр шүүх шинжилгээний байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулж, шинжээч, мэргэжилтнээр ажилд орох сонирхолтой иргэдийг бүртгэж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.
Энэ үеэр ШШЕГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэ-Очир " Өдөрлөгөөр шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг гүйцэтгэхэд ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинжилгээ хийх үйл явцын талаар иргэд, олон нийтэд танилцуулж, алба хаагчтай холбоотой санал хүсэлтийг нээлттэй авч байна.
Мөн хүний нөөцийн сул орон тоонд иргэдийг бүртгэж байна.
Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсанаас хойш шинжилгээний нэр төрлүүд нэмэгдсэн. Тухайлбал, экологи болон инженер техникийн болон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох шинжилгээнүүдийг шинээр хийж эхэлж байна. Ингэснээр шүүхийн шинжилгээний байгууллагаас шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтын хүрээнд ажиллаж байна " гэдгийг онцлов.
Б.Эрдэнэ-Очир: Шүүх шинжилгээний байгууллагаас “Нээлттэй хаалганы өдөрлөг“-өөр ажилд орох сонирхолтой иргэдийг сул орон тоонд БҮРТГЭЖ байна
Б.Золзаяа: Өнгөрсөн онд нэвтрүүлсэн шинжилгээний тусламжтайгаар Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн шинжилгээг өндөр түвшинд хийсэн