Паралимпын аварга У.Сүрэнжавт дөрөв, Б.Баасанхүү, Ц.Баттулга нарт гурван өрөө байрны батламж өглөө

Arslan.mn

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпт медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарын зарим хүнд төрийн дээд шагнал, одон медаль гардуулсны дараа ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ тамирчдад байрны батламж, мөнгөн шагналын хамт гардууллаа.

Тодруулбал паралимпын аварга У.Сүрэнжавт дөрвөн өрөө байр, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, паралимпын мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж, мөнгөн шагналын хамт өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
50460