ДЭЛХИЙН хамгийн тохилог, орчин үеийн 10 НОМЫН САН

Arslan.mn

 “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж зүгээр нэг хэлсэн үг биш юм. Тэр бол хамгийн залхуугүй багш. Хэцүү асуултын тань хариултыг хэзээд олж өгөх хамгийн дотны зөвлөх. Тиймээс л учир мэдэх хүн бүр номтой нөхөрлөж, түүнд бүр ухаангүй дурлаж, мэдлэгийн ертөнцөд жаргалтай амьдарч байна. Тэд өөрийн гэсэн номын сантай.

Тэгвэл номын хорхойтнууд төдийгүй аялагчдын зорих дуртай газрын нэг болсон дэлхийн хамгийн тохилог, орчин үеийн 10 НОМЫН САНГ манай сайт ОНЦОЛЖ байна.

1. Их Британийн Лондон хотын“Peckham” номын сан

Тус номын сан нь 2000 онд нээгдсэн ба энэ үеэс Их Британийн номын сангийн  сэргэлт эхэлжээ. Тухайн үед нийгмийн нийтлэг асуудлууд дотроос номын сангийн асуудлыг нэн тэргүүний асуудал гэж үзээгүй байна. Гэсэн ч Вилл Элсоп “Peckham”-ыг газрын зурагт буцаан байршуулж чаджээ. Эхний хагас жил тус номын сангаар хагас сая шахам хүн үйлчлүүлсэн байна. Тэр ч бүү хэл архитектурт зориулсан “Stirling Prize” шагналыг хүртжээ. Түүнчлэн маш богино хугацаанд орон нутгийн бэлгэ тэмдэг болж чадсан юм. Учир нь дотоод засал нь үнэхээр эрс тэс шийдэлтэй төдийгүй зүүн талаас нь харвал шөнийн клуб эсвэл амьтан үржүүлгийн газар шиг гэмээр. Энэ нь номын сангийн улиг болсон хэв маягийг өөрчилсөн юм.

Г2. Германы Берлин хотын Чөлөөт их сургуулийн Филологийн номын сан

Берлиний Чөлөөт их сургууль шинэ номын сан байгуулахаар Норман Фостерийг хөлсөлж байжээ. Тэр эр уншигчдад зориулж маш тайван, нам гүм байхаар зураг төслөө гаргасан байна. Ингэхдээ тэр байгалийн гэрэл зурснаас гадна модны доор нарны гэрэлд ном уншин, түүндээ маш их төвлөрч буй хэн нэгнийг дүрсэлсэн байж. Ингээд 2005 онд түүний гаргасан зураг төслийн дагуу уг барилгыг барьсан ба гадна талын шилэн гөлгөр, бөөрөнхий бүтэц нь хүний гавлын ясыг илэрхийлдэг байна. Тиймдээ ч тус номын санг "Берлиний тархи" гэж нэрлэх болжээ. Эрчим хүчний хэмнэлт бол Фостерын үзэл баримтлалын чухал хэсэг бөгөөд тэрээр  "Энэ барилга гадаад ертөнцтэй ажиллаж байна" хэмээсэн байна.

3. Латви улсын Рига хотын Үндэсний номын сан

Лавти улсын нийслэл Рига хотод орших Үндэсний номын сан нь 1919 онд сууриа тавьж байсан, толин байгууламж юм. Энэ нь Латви улс тусгаар тогтнолоо олж авсны дараах жил билээ. Гэвч 1940 онд Латви улс ЗХУ-д эзлэгдсэн юм. Улмаар 1990 онд дахин тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тэр үеэс Рига дахь шинэ номын сан дээрээ ажиллаж эхэлсэн гэдэг. Уг байгууламжийг Латви гаралтай архитехтор Гуннар Биркерц бүтээжээ. Шинэ барилга 2014 онд дууссанаар, Рига хот Европын соёлын нийслэлийн нэг болсон юм. Хуучин номын сангаас шинэ номуудыг зөөж, бэлгэ тэмдгийг нь шинэчлэн сэргээжээ. Биркерцийн энэхүү бүтээлээс түүний эх орны түүхийг тольдож болно. Тэрээр 1925 онд Рига хотод төрсөн бөгөөд Оросууд довтлох үед Америк руу цагаачилсан байна. АНУ-д байхдаа Биркерцийн алдартай уран барилгач болох замнал эхэлж, Латви улс хараат бус болсны дараа гэртээ эргэн ирж, Латви дахь хэд хэдэн томоохон барилга дээр ажиллажээ.

4. Египет улсын Александра Библитека номын сан

Юлий Цезарь Египет улсын “Александра” эртний номын санг “Хэзээ ч шатааж болохгүй” гэжээ. Учир нь түүнийг довтлох үеэр хагас сая бичмэлүүд шатаж, хагас сая орчим нь утаа тортгонд дарагдаж үлдсэн байна. Энэ нь Цезарийн хувьд хамгийн хүнд галдан шатаалт болсон гэдэг. Эдгээр алдагдсан номыг мэдээж буцаан хэвлэх боломжгүй ч шинэ номын сан нь дэлхийн хамгийн шилдэг байгууламжийн нэг болоод байна. Уг номын сан нь Норвегийн архитехтор Снөүхэлтагийн бүтээл бөгөөд орчин үеийн хамгийн гайхалтай барилга юм. Дотоод хийц нь хамгийн сайн гэгддэг төдийгүй Араб, Францын номын сангуудад өргөн дэлгэрсэн (Ислам судлалын төв) 13 эрдэм шинжилгээний төв, 15 байнгын үзэсгэлэнгийн тэнхимтэй. Түүнчлэн харилцааны соёлын самбар нь таныг Египетийн түүхийн 5000 жилээр аялуулна. Тэр ч байтугай одон гараг үзүүлэх төв бий. Александра номын сан жилдээ 1.5 сая жуулчдыг татаж байна.

5. Герман улсын Бранденбургийн Технологийн их сургуулийн номын сан

Германы дахин нэгдлийн дараа буюу 1991 онд тус номын сан байгуулагдсан юм. Бранденбургийн Технологийн их сургууль нь Зүүн Германы Котбас хотод сэргээн боссон бөгөөд номын сан нь сургуулийн төв хэсэгт байдаг. Энэхүү номын санг Швейцарийн архитекторууд Herzog & De Meuron нар 2004 онд барьж байжээ. Орчин үеийн "Бабелийн цамхаг" гэгддэг төдийгүй барилгыг олон хэлний үсгээр чимэглэжээ. Хэдийгээр гаднах нь энгийн мэт боловч интерьер шийдэл нь хамгийн орчин үеийнхээс гадна ягаан шохойтой, ногоон өнгөт зурган барилга юм.

6. Их Британийн Абердене Их Сургуулийн “Sir Duncan Rice” номын сан

Шотландын хотууд шиг цамхагийг муухай харагдуулдаг блокуудыг хаясан бололтой. Тус номын санг Хатан хаан Элизабет 2012 онд нээжээ. Номын сан долоон давхар бөгөөд өндөр чулуун байгууламжууд нь барилгыг илүү сайхан харагдуулдаг аж. Мөн энэ нь хотыг далайд холбосон гэрэлт цамхагтай төстэй харагддаг байна. “Хар алмааз” хэмээх томоохон барилгыг бүтээсэн Данийн архитехтор Шмит Хаммер тус номын санг бүтээжээ. Тэрээр хамгийн гайхалтай нь барилгыг цагаан шилэн бүрхүүлээр чимэглэсэн аж. Тэрчлэн уг тунгалаг барилга нь хоёр ихэр гэнэ. Нүүрэн хэсэг нь зиг заг хэлбэртэй бөгөөд гэрэл болон цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож чаддаг ухаалаг барилга аж.  Тиймдээ ч тус барилга 2013 онд “RIBA”-ийн (Британийн архитектурын хааны институт) үндэсний шагналыг хүртсэн байна.7. Бельгийн Гент хот дахь “De Krook” номын сан

Гент бол яг л Бругес шиг үзэсгэлэнтэй төдийгүй хүн амын төвлөрөл ихтэй дундад зууны үеийн хот юм. Түүнчлэн сүүлийн үед гайхалтай түүхийн төвүүдээ сэргээж буй. “De Krook”номын сан нь хотын түүхийн төвийг уран барилгатай холбосон усан хонгилын буланд оршдог метал бүтэцтэй байгууламж юм. Мэдлэг болон инновацийг нээлттэй байлгахад нийслэлийн номын сан, тэр дундаа нийтийн номын сан нь соёлын хөдөлгөгч хүч болдог. Тус номын сан нь ярианы болон үзэсгэлэнгийн маш олон танхимтай аж. Та ч бас 3D принтерээр өөрийн гарыг хэвлэж, туршилт хийх боломжтой гэнэ. Тус номын санг орон нутгийн архитекторууд болох Раф Каузи, Горис (Coussee & Goris) нар “Тагтан дээрх хот” гэж нэрлэжээ.

8. Их Британийн Бирмингхем их сургуулийн номын сан

Бирмингхэм хотын зөвлөлийг цоо шинэ номын сан байгуулах үед түшмэдүүд “тэд галзуурсан” гэж шүүмжилж байжээ. Удалгүй Их Британийн хоёр дахь том хотод хотод томоохон номын сан байгуулагджээ. Улмаар жилд ойролцоогоор сая гаруй хүн тус номын санг зорих болсон байна. Гэсэн хэдий ч тэрхүү барилга оройдоо харанхуй болчихдог байжээ. Тиймээс 2013 онд энэхүү 10 давхар барилгад зориулж, Голландын архитектор Меканоо болон татвар төлөгчдөөс 189 сая фунт стерлинг хурааж авчээ. Гэсэн ч тус номын сан маш алдартай болж хувирсан ба хотын үзэх ёстой газрын нэг болж чадсан юм. Өдгөө Их Британийн хамгийн алдартай газрын нэг болж, жилдээ 2 сая гаруй жуулчдыг татдаг байна. 

9. АНУ-ын Сиэттлийн төв номын сан

1997 онд Сиэттл хотын 27 нийтийн номын санг сэргээн босгох 200 сая долларын хөтөлбөр хэрэгжсэн юм. Уг төсвийн хагасаас илүүг нь Төв номын санд зарцуулсан бөгөөд 2004 онд нээлтээ хийжээ. Энэхүү шилэн барилгыг Голландын пүүс, Метрополитаний Архитектурын Газар (OMA), Сиэттоны архитекторуудтай хамтран бүтээсэн ба доторх гэрэлтүүлэг, агаарын зай зэргийг нарийн тооцоолжээ. Сиэтл хотын алдарт номын сангийн эрхлэгч Deborah Jacobs хэлэхдээ “Сиэттл хот бол уншигчдын хот. Гэвч номын сангийн барилгууд ихэд хуучирсан байсан” гэжээ. Ийнхүү 1.5 сая номын фондтой тус номын санг шинэчилсний дараа жилдээ хоёр сая гаруй зочин үйлчлүүлдэг болжээ. Энэ нь өмнөхөөсөө даруй хоёр дахин их үйлчлүүлэгчтэй болсон гэсэн үг юм.

10. Австри улсын Вена хотын Их сургуулийн номын сан ба сургалтын төв

Өнгөрсөн жил Заха Хадидыг 65 настайдаа өөд болох үед, архитехторууд тус барилгыг дэлхий дээрх хамгийн гайхалтай барилгын нэг болгосон байна. “The Guarden” тус номын санг "The Curve Queen" гэж нэрлэжээ. Тус барилгын дээвэр дээрээс орчин үеийн Вена хотын дүр төрхийг харж болно. Гэхдээ барилгын дотор тал илүү үзэсгэлэнтэй. Хадидын хувьд Багдадад төрсөн боловч Британид суурьшсан алдарт уран барилгач байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5048