Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид бодлогоо тодорхойлохдоо ирэх жил ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн зорилготой байна. Үндсэндээ нийлүүлэлт ихэснэ гэсэн үг. Ингэхийн тулд хэд, хэдэн эрх зүйн өөрчлөлт хийнэ. Бидний барьж буй бодлого бол амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгож хот, хөдөөгийн амьжиргааг ижил түвшинд хүргэх талаар ажиллана" гэв