УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаа үргэлжлүүлнэ гэж байгаа ч одоогоор цаг товлоогүй байсаар байна.
Тус бүлэг өчигдөр үдээс хойш хуралдсан ч шинэ Засгийн газарт ажиллах сайд нарынхаа нэрс дээр бүрэн тохироонд хүрч чадалгүй таржээ.
Шадар сайдад Л.Энх-Амгаланг, Барилга хот байгуулалтын сайдад Х.Бадылханыг, Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбатыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэгийг дэвшүүлсэн хувилбартай Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаад "Хамтран ажиллах боломжгүй" хэмээн буцаасан гэж эх сурвалж мэдээллээ.
МАН-ын бүлэг хуралдах товоо одоогоор гаргаагүй байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






5064