Төмөрлөг эффекттэй өнгө
Энэ жилийн нүүр будалт ба маникюрийн салбарт төмөрлөг эффекттэй өнгөнүүд давамгайлна. Тэр дундаа мөнгөлөг өнгө хамгийн өндөр эрэлттэй байх болно. Гэхдээ төмөрлөг гялбаатай бусад өнгөнүүд ч бас хүлээн зөвшөөрөгдсөн байгаа гэдгийг анхаараарай.
Энэ намар-өвлийн загварын шоунууд дээр үзэгдсэн гол өнгө бол яах аргагүй цэнхэр юм. Цайвраас эхлээд гүн хүртэлх бүхий л цэнхэр туяанууд шилдэг сонголт болно.
Цэнхэр эсвэл төмөрлөг эффекттэй гэх зэрэг анхаарал татам өнгөнүүдэд дургүй хүмүүст өөр нэгэн загварлаг сонголт бий. Саарал өнгө нь түүнчлэн ямар ч хувцастай зохицдог том давуу талтай юм шүү.
Гэгээлэг биш харин гүн туяатай дарсны улаан өнгөнүүд бүх цаг үед л хүйтний улирлын сонгодог шийдэл болдог.
Хамгийн универсал өнгө гэгддэг nude нь энэ улиралд цайвар шараас эхлээд ягаан хүртэлх төрөл бүрийн туяатайгаар моодонд орсон байгаа.
Millenial pink хэмээн нэрлэгдсэн цайвар ягаан нь энэ жилийн хамгийн загварлаг өнгөөр тодорсон. Анх 2000-аад онуудад тренд болж байсан энэ өнгө шинэ мянганыхныг төлөөлөх болсныг та ч бас анзаарсан байх.