Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр 2025 төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг ийнхүү нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг болох юм. Аймгийн төвд 1.933.2 мянган төгрөг, суманд 1,632.4 мянган төгрөг болох аж.
Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болно. Суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төвд 1,144.8 мянган төгрөг болж нэмэгдэхээр байна.
ФОТО