УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн цахим хуудаснаа " Хүүхэд ажил дээр авч ирэхийг хориглодог хэр олон төрийн байгууллага байдаг вэ?
Хүүхдийн эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм.
Аль сарын өмнө хүүхэд хамгааллын бодлого, хүүхэд ордог байх талаар хүсэлтээ бичгээр өгсөн. Одоо болтол шийдээгүй.
Хэдийгээр гишүүн болсон ч Ээж хүний үүрэг хэвээр үргэлжилнэ биз дээ. Энэ ордон дотор үр хүүхэдтэй өчнөөн л хүн ажилладаг байлгүй. Арай ч дээ нээрээ.
МАН дээр ажиллаж байхдаа ч ийм хүнд сурталтай таараагүй шүү. Хүүгээ 1-р ангид байхад хүүхдээ хүргэх боломжгүй болж нэг төслийн ажлыг орхиж билээ" гэжээ.